Архангай аймаг Хангайн уулархаг мужийн төв хэсэгт 55.2 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг хамран оршдог.
Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ. Тус аймгийн нутагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг алдарт их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүд байдаг.Хангайн нуруунаас эх авсан хойт урд хоёр Тамир, Хануй, Хүнүй, Чулуут, Орхон, Суман, Мөрөн зэрэг олон гол мөрөн, Өгий, Холбоо, Дөрөө, Тэрхийн цагаан, Хөх, Их, Хөдөө, Цайдам, Буйлан, Дуут нуур, Баян-Улаан зэрэг их бага нуур бий. Эдгээр гол мөрнүүд Архангайн нутгаар 280-350 км газар урсахдаа олон мянган га бэлчээр хадлан, тариалангийн талбайг усаар хангаж 16-34 салаа их бага гол горхийг ай савандаа нэгтгэдэг юм. Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.
minii uvug deedsiin saihan nutag argagui l ariin saihan hangai yum daa
ReplyDelete